Өнөөдөр буюу 1 сарын 18-ны өдөр Гёнги мужийн захиргаанаас бүх оршин суугчиддаа гамшигаас сэргийлэх сангаас 2 дахь удаагийн тусламжаа үзүүлэх болсноо мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт тус мужийн нийт оршин суугчид болон Гёнги мужид бүртгэл харьяалалтай нийт 580.000 гадаад иргэдийг хамруулахаар болжээ.
Сангаас нийт 1.4 их наяд вон төсөвлөсөн бөгөөд хүн бүрт 100.000 вон олгох ажээ.
Ирэх 2 сарын эхээр буюу цагаан сараас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү тусламжийн мөнгийг картаар болон зээлийн картын оноо хэлбэрээр олгох гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 한국경제