1 сарын 6-наас эхлэн цуглаж, дуу хоолойгоо нэгтгэж буй Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тэмцэл үр дүнгээ өгч эхэллээ.
Шадар сайдын захирамжийн дагуу БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах тусгай үүргийн 2 онгоц нисгэхээр болжээ.
1 сарын 22, 31-нд тусгай үүргийн нислэг хийхээр болсон бөгөөд 2-р сараас эхлэн тогтмол тусгай нислэгийг үйлдэж, гадаадаас ирэх иргэдээ хүлээн авах зорилгоор тусгаарлах байруудыг бэлдсэн байна.
Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа бөгөөд зөвшөөрөл авсны дараа олон нийтэд танилцуулна гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Одонтуяа "Бид эх орондоо ирмээр байна" суултын төрийн ордны хоёр давхарт эхлүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ.
Э.Нарангарав