Гадаад иргэдээ вакцинд үнэгүй хамруулна

2021-01-19 10:50

2 дугаар сараас хэрэгжиж эхлэх Корона вирусаас урьдчилан сэргийлэх вакцинд Солонгос улс бүх ард иргэдээ үнэгүй хамруулахаа мэдэгдсэн.

Өчигдөр буюу 1 сарын 18-ны мэдээллээр Халдвараас урьдчилан сэргийлэх бодлогын хорооны дарга Жон Ин Гён "Энэхүү вакцинд гадаад иргэдээ ч бас үнэгүй хамруулахаар яригдаж байна. Халдварт өвчин нь хэнийг ч ялгахгүй бөгөөд ард иргэдийнхээ эрүүл мэндийг илүү найдвартай хамгаалахын тулд гадаад иргэдийг ч бас хамруулах нь зөв гэж үзэж байна" хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이데일

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх