Гёнги мужийн Ковид19 халдвар шинжилгээний төвүүд олон орны орчуулагчтай болжээ

2021-01-20 11:32

1 сарын 20-ны өдөр Гёнги мужийн захиргаанаас "Сүүлийн үед Ковид19 вирус илэрсэн гадаад иргэдийн тоо өсөж байна. Тиймээс тэдний маршрут судалгааны тал дээр хэлний бэрхшээл гардаг тул тэрхүү асуудлыг шийдэхээр сайн дурын орчуулагч авч ажиллуулахаар боллоо" хэмээн мэдээллээ.

Орчуулагын багт Камбож, Непал, Тайвань, Вьетнам, Индонези, Узбекистан, Монгол зэрэг орны 5,5 орчуулагч, Бангладеш 4, Филиппин 1 орчуулагчийг бэлтгэн ажиллахаар болжээ.

Эдгээр орчуулгын сайн дурын ажилчид нь Халдварт өвчний менежментийн багийн хамт олонтой онлайнаар холбогдож, гадаад иргэдэд орчуулга хийж, мэдээлэл өгөх журмаар ажиллах гэнэ.

Гёнги мужийн Хөдөлмөр эрхлэгчийн төвийн дарга Ким Гүй Шиг " Корона вирусаас урьдчилан сэргийлэх ажилд гадаад иргэд маань хэлний асуудлаас болж хоцрох, хойш суух асуудал гаргахгүйн төлөө ажиллах болно" хэмээн хэллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 아시아경제

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх