Энэ сарын 19-ны өдөр Гёнги мужийн Пажу хотын цагдаагийн газраас өглөөний 8 цаг 30 минутанд автобусны буудал дээр 21 настай охин амь насаа алдлаа хэмээн мэдэгдэл хийжээ.
Талийгаач охин автобусны арын хаалгаар буухад урт куртикны хормой нь хавчуулагдсан бөгөөд жолооч түүнийг анзааралгүй автобусаа хөдөлгөөнд оруулснаар хойт дугуйнд дайруулсан байна.
Тэр даруй 119-д дуудлага өгснөөр түргэн тусламжийнхан ирсэн боловч охин газар дээрээ нас барсан байжээ.
Одоогийн байдлаар цагдаагийн газраас автобусны жолоочид хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 이데일