Гүон Гин Юун "Шинэ төрсөн нярай болон ээжүүдийн аюулгүй байдал, амар тайван орчинг бүрдүүлэхийн төлөө бүхнийг хийх болно"

2021-01-20 17:38

 

Солонгос улсын Сэжун хотын нэгэн эрүүл мэндийн төвөөс энэ сарын 18-наас 22 хүртэл 5 өдрийн турш амаржсан болон нярай биетэй ээжүүдийг асран сувилах газрын ажилтнуудад Корона вирусын шинжилгээ хийх ажиллагаа өрнүүлэхээр болжээ.

Нэн ялангуяа Сэжун хот нь төрөлтийн үзүүлэлтээр 1-т ордог бөгөөд дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээж их тул эрүүл мэнд, аюулгүй байдалд нь илүү ихээр анхааран ажиллах шаардлагатай үе хэмээн үзэж байгаа гэнэ.

Мөн төрсний дараах асрамжийн газрын ажилчдад Ковид19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна шинээр төрсөн нярай болон ээжүүд хорио цээрийн нарийвчилсэн журам хэрэгжиж эхэлсэн эсэхийг шалгаж, дүгнэж байгаа ажээ.

Тус хотын Эрүүл мэндийн төвийн дарга Гүон Гин Юун " Энэ удаагийн шинжилгээ, судалгааны ажлаар төрсний дараах асрамжийн газрыг Ковид19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаас гадна цаашид шинэ төрсөн нярай, нялх биетэй ээжүүдийн аюулгүй байдал, амар тайван орчинг бүрдүүлэхийн төлөө бүхнийг хийх болно" хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 브릿지경

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх