Гадаад иргэд, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эсэх нь виз сунгалтанд нөлөөлнө

2021-01-21 13:52

БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамнаас энэ сарын 15-ны өдөр "Эрүүл мэндийн үндэсний даатгалын тухай хууль"-ийг дагаж мөрдөх журам, урт хугацааны оршин суугчид болон гадаад иргэнд эрүүл мэндийн даатгалд даатгуулах стандартуудын хууль тогтоомж, удирдамжийг ирэх сарын 15-ны дотор зарлахаа мэдэгдлээ.

2019 оны 7 сард эрүүл мэнд, халамжийн яамнаас гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж 6 сараас дээш Солонгос улсад амьдарч буй гадаад иргэд заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд энэ нь виз сунгахад нөлөөлнө хэмээн шийдвэр гаргасан.

Гадаад оюутнуудын хувьд эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх хүсэлтийг одоогийн байдлаар зогсоосон байгаа бөгөөд ирэх сарын 28-наас эхлэн даатгуулах боломжтой болж байгаа гэнэ.

Солонгос улсын засгийн газраас ямар нэгэн ажил эрхэлдэггүй, орлогогүй гадаад оюутнуудыг эрүүл мэндийн даатгалын хураамжийн 50%-ыг төлүүлж байсан бол энэ жил Корона вирусны нөлөөтэйгөөр нөхцөл байдлыг харгалзан үзэж даатгалын хураамжийн 30%-ийг төлүүлэхээр болжээ.

Цаашид 2022 оны 3 сар-2023 оны 2 сарын хооронд 40%, 2023 оны 3 сараас эхлэн 50%-ыг төлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх