"Корона вирусын 3 дахь их давалгаа" буурч эхэллээ

2021-01-22 11:06

БНСУ-д 1 сарын 22-ны 00 цагийн байдлаар Корона вирус илэрсэн 346 тохиолдол бүртгэгджээ.

Үүний 32 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 314 нь дотоодоос илэрчээ.

11 сарын дунд үеэс эхэлсэн Корона вирусын "3 дахь их давалгаа" өмнөх сарын 25-ны өдрөөс эхлэн бага багаар буурч эхэлсэн үзүүлэлт гарч байна.

Солонгос улсын засгийн газар "5 хүнээс дээш уулзалт цуглааныг хориглох журам" үр дүнгээ өгч байна хэмээн үзэж, цаашид ч энэ журмыг үргэлжлүүлэн мөрдөх төлөвлөгөөтэй байна хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх