1 сарын 25-ны 00 цагийн байдлаар БНСУ-д Корона вирусын 437 тохиолдол илэрсэн бөгөөд дотоодоос 405, гадаадаас зөөвөрлөгдсөн 32 тохиолдол бүртгэгджээ.
Дэжон хотын нэгэн шашны олон улсын сургууль (IEM)-аас 127 Корона вирусын тохиолдол илэрсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
1 сарын 24-ны өдөр Солонгос улсад хамгийн анхны тэжээвэр амьтан "Муур"-наас Корона вирус илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх төвөөс "Хүнээс амьтанд Корона вирус халдах магадлал өндөр ч амьтнаас хүнд халдах магадлал нь бага" хэмээн мэдэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스