Энэ сарын 22-ны өдөр болсон "Жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулахын төлөөх гадаад ажилчдын систем, сайжруулалтын хэлэлцүүлэг"-т "Хэл болон соёлын ялгаатай гадаад ажилчдын туршилт, дадлагын хугацааг сунгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай" сэдвийн хүрээнд болж өндөрлөжээ.
Одоогийн байдлаар гадаад болон дотоодын ажилчдын дадлагын хугацаа 3 сар байна юм.
Ённам Их сургуулийн доктор Юүн Жон Хён энэхүү хэлэлцүүлгийн үеэр " Герман улсын хувьд шинээр ажилд орж буй ажилчны дадлагын хугацааг 6-24 сараар хэрэгжүүлж байгаа бөгөөд Франц улсын хувьд туршлага, чадвар болон насны онцлогоос хамаарч цалингийн хэмжээг тохирдог бодлого хэрэгжүүлдэг.
Тиймээс манай орны хувьд дадлагын хугацааг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний үнийг өсгөх хэрэгтэй байна" хэмээжээ.
Мөн "Ухаалаг хүний нөөц" жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн дарга И Тэ Хи "Гадаад ажилчдын ажлын бүтээмжинд үндэслэн дадлагын хугацааг доод тал нь 1-2 жил болгож, ажлын байрыг солих, өөрчлөх тоог хянаж, энэ тал дээр хязгаартай хандах зэрэгт анхаарал хандуулж дахин харах шаардлагатай" хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스