Жолланам мужийн Сүнчон хот (전라남도 순천시) 1 сарын 13-ны үеийн хүн амын бүртгэл дээр үндэслэн, тус хотын оршин суугчид болон хаягийн бүртгэлтэй гадаад иргэдэд тус бүр 100.000 вон буюу "Гамшигаас урьдчилан сэргийлэх сангийн мөнгөн тусламж"-ийг олгохоор болжээ.
Бүртгэлийн хугацаа 1 сарын 25-наас 2 сарын 9-ны хооронд бөгөөд онлайнаар болон очиж бүртгүүлэх боломжтой гэнэ.
Бүртгүүлэх журмын хувьд төрсөн оны сүүлчийн 1 орноор өдрөө сонгож бүртгүүлэх бөгөөд
Даваа гарагт - 1,6
Мягмар гарагт - 2,7
Лхагва гарагт - 3,8
Пүрэв гарагт - 4,9
Баасан гарагт - 5,0
Бямба, Ням гарагт - Бүгд бүртгүүлэх боломжтой юм байна.
Бүртгүүлэх аргын хувьд Сүнчон хотын цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой бөгөөд очиж бүргүүлэх шаардлагатай хүмүүсийн хувьд ойролцоох халамжийн төв (행정복지센터) дээр очин бүртгүүлэх боломжтой ажээ.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 749-4687 утсаар олбогдон аваарай.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스