БНСУ 2021 онд 52.000 гэрээний гадаад ажилчдыг оруулж ирэхээр төлөвлөжээ.
Засгийн газраас Корона вирусны нөхцөл байдлыг үндэслэн үзэж 22.000 гадаад иргэдийг эхний ээлжинд ажлын зөвшөөрөлтэйгөөр оруулж ирэхээр шийдсэн бөгөөд жилийн дундуур үлдсэн 3.000 ажилчдыг Коронагийн нөхцөл байдлаас хамаарч оруулж ирэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн жил 56.000 гадаад ажиллах хүчийг гэрээгээр оруулж ирж байсан бөгөөд энэ жилийн хувьд 8% багасгасан байна.
Ирэх онд мөн адил Ковид19-өөс шалтгаалж гадаад ажилчид авах нөхцөл байдал амаргүй байж магадгүй хэмээн тооцоолон одоо хэрэгжүүлж байгаа 5-аас доош жил хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах талаар "Гадаад иргэдийн хөдөлмөрийн хууль"-д өөрчлөлт оруулах төлөвтэй байна.
Мөн Солонгос улсад Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр Их сургууль төгссөн бүх гадаад оюутнуудыг хөдөлмөрийн ерөнхий зөшөөрлийн дагуу гадаад ажилтан(Е9) болгон ашиглах талаар төлөвлөж байгаа гэнэ.
Хөдөө аж ахуй, загас агнуур эрхэлдэг байгууллагуудын хувьд гадаад ажилчдын хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохдоо дотуур байрны нөхцлийг шалгах журмыг чангатгаж, угсармал хавтан, ногооны байшин(уутсан хаус), чингэлэг зэрэг байраар хангасан тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар зохицуулжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 뉴스