Корона вирус авсан иргэдийн тоо дахин 500 давлаа

2021-01-27 11:05

1 сарын 27-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад 559 корона вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.

26-27-ны өдрийн хооронд Гуанжу хотын IM сүмийн харьяа, зөвшөөргүй байгууламж Гуанжу TCS олон улсын сургуулиас 77 оюутан, 25 багш болон 7 итгэгч зэрэг нийт 109 хүнээс Корона вирус илэрчээ.

Мөн энэ 1 сарын 25-д Дэжон хотын бас нэгэн сүмийн харьяа IEM олон улсын сургуулиас өнөөдрийг хүртгэл нийт 200 гаран иргэдээс Корона вирус илрээд байгаа гэнэ.

Энэхүү сургуулиудын хамааралтай Корона вирус илэрсэн иргэдийн хувьд газар бүрээс ирсэн хүмүүс байсан бөгөөд цааш тархсан байх магадлал өндөр хэмэн үзэж байгаа ажээ.

Энэ сарын 29-нд Нийгмийн харилцаанд зай барих 2.5, 2 шатыг бууруулах тухай болон 5 хүнээс дээш уулзалт цуглааныг сунгах эсэх талаар хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд сүүлийн өдүүдэд Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо дахин нэмэгдэж байгаа тул энэхүү хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн мөрдөх магадлал өндөр байна хэмээн үзэж байгаа ажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 이데일리

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх