Солонгос улсад анх удаа - "1000 хосын болзоо"

2021-01-27 13:49

Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөл 2021 оны 2 сарыг "Хайрын сар", "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сар" болгон зарлаж нийт хосуудынхаа гэгээн хайрын өдөрт зориулж "1000 Хосын болзоо" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээний хүрээнд нийт хосуудын дунд "Зөв гэр бүл" видио бичлэгийн уралдаан, "Хайрлая" фото зургийн уралдаан, "Хайрын түүх" захидлын уралдааныг зарлаж байгаа юм байна.

Уг уралдааны шагналын санд Хосоороо Жэжү арал явах билетийн хос тасалбар, Instax зургийн аппарат, 1000 хосын болзоонд зориулсан "Хайрыг хайрла" жүжгийн тасалбар, ном зэрэг шагналуудыг бэлджээ.

Бичлэгийн уралдаан нь 2 сарын 5 хүртэл, Фото зургийн уралдаан нь 2 сарын 1 хүртэл, захидлын уралдаан нь 2 сарын 8 хүртэл зарлагдсан байгаа бөгөөд оролцохыг хүссэн хосууд Солонгос дахь МЗХ-ны пэйж хуудсаар дамжуулж бүртгүүлээрэй.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх