Тэгбэ хүргэлт үйлчилгээний үйлдвэрчний эвлэлийн хороо өнөөдөр буюу 1 сарын 27-ны 2 цагт Хэвлэлийн бага хурал зарлаж, энэ сарын 29-нөөс ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэд "Бид амьд үлдэхийн төлөө ажил хаялт зарлаж байна" гэжээ.
Корона вирусын нөлөөгөөр онлайн худалдан авагчдын тоо эрс нэмэгдсэнээс гадна тэгбэ хүргэлтийн газрын хамгийн их ачаалалтай "Цагаан сар"-ын үе эхэлсэнтэй холбоотойгоор ажиллах хүчний хомсдол үүсч, ажлын ачааллаа дийлэхгүй амь насаа алдах хэмжээний эрсдэлүүд үүсч байгаа бөгөөд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэхгүй байгаа тул ажил хаялт зарлаж байгаа гэнэ.
Энэ сарын 20-21-ны хооронд ажил хаялт зарлах тухай гарын үсэг зурах ажиллагаанд нийт хүргэлтийн ажилчдын 97% оролцож, 91% нь хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 부산일보