Тамхины дундаж үнэ 7000 вон хүртэл өснө

2021-01-28 09:59

Солонгос улсын Засгийн газар 27-ны өдөр ирэх 10 жилийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох 5 дахь удаагийн "Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө" гөө танилцууллаа.

Энэхүү хуралдаанаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих үүднээс тамхины үнийг өсгөх, архи согтууруулах ундааны эрүүл мэндийн шаардлагад дүгнэлт хийж сайхруулах тал дээр анхаарч ажиллах тухай мэдэгдлээ.

Халамжийн яам, 2018 оны байдлаар хүн амын дундаж наслалт 70.4 байсан бөгөөд 2030 он хүртэл дундаж наслалтыг 73.3 болгохоор зорилго тавин ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Засгийг газраас 2018 оны үзүүлэлтээр насанд хүрсэн эрчүүдийн 36.7% нь тамхи татдаг ба 2030 он хүртэл 25% болгож бууруулах, эмэгтэйчүүдийн 7.5%-аас 4.0%-аад хүртэл бууруулах хэтийн төлөвлөгөөгөө танилцууллаа.

Тиймээс ард иргэдийн эрүүл мэндэд хамгийн ихээр хор нөлөө үзүүлж буй тамхины үнэ дээр хатуу анхаарах болно гэлээ.

Халамжийн яамны Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга И Си Ран "Сужү болон бусад архи согтууруулах ундааны тал дээр үнэ нэмэх болон эрүүл мэндэд ашигтай байлгах тухай бусад орны туршлага судлан шийдвэрлэх бөгөөд оройг 7 цагаас 22 цагийн хооронд архи согтууруулах ундааны сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гаргахгүй байх, реклам сурталчилгаанд 'Модел' тоглуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна" гэжээ.

Одоогийн байдлаар хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй бөгөөд өнөөгийн 1 тамхиний үнэ 4000 воныг OECD-ийн тамхины дундаж үнэ 7000 вон хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: YTN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх