Цагаан сарын үеийн зам тээврийн зохицуулалт

2021-02-09 11:59

БНСУ-ын Засгийн газраас 2 сарын 10-14 ны 5 өдрийг "Сар шинийн зам тээврийн бодлогын онцгой үе" хэмээн нэрлэж, зам тээвэртэй холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлд онцгой анхаарч, нарийн ажиллах болно хэмээн мэдэгдлээ.

Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үүднээс Цагаан сарын амралтын өдрүүдэд хурдны замын түр амрах газруудад хооллохыг хориглосон ба зөвхөн савлаж авч явах боломжтой болжээ.

Мөн Солонгос улсын зам тээврийн яамнаас жил бүр цагаан сарын үеэр хурдны замын хураамжийг чөлөөлдөг байсан бөгөөд энэ жил хэвээр нь үлдээж хураамж авахаа мэдэгдлээ. Өнгөрсөн жил мөн адил Коронагийн нөлөөгөөр хураамжийг авч байсан бөгөөд цагаан сарын үеийн 3 өдрийн хурдны замын хураамжийг Корона вирусны эсрэг зарцуулах гэнэ.

Зам тээврийн яамнаас энэ жилийн цагаан сараар хөдөө орон нутгаа зорьсон иргэдийн тоо 33%-аар багасах төлөвтэй хэмээн үзэж байгаа бөгөөд 11-ны үдээс өмнө болон 13-ны үдээс хойш замын хөдөлгөөн хамгийн их байна хэмээн тооцоолжээ.

Мөн Корона вирусаас урьдчилан сэргийлэх үүднээс хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэлүүд болон автобус онгоц зэрэг нь зөвхөн цонхон талынхаа суудлын тасалбарыг борлуулж байгаа тул эртнээс билэтээ захиалж авахыг анхааруулж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх