Монгол улс дахь Солонгос иргэдийн холбоо болон Монгол дахь аж үйлдвэр эрхэлдэг Солонгос иргэдийн холбооноос Солонгост удаан хугацаагаар гацсан иргэдийнхээ төлөө тусгайлан онгоц гаргаж өгөх хүсэлт гаргахаа мэдэгдлээ.
Монгол дахь Солонгос иргэдийн холбоо нь " Монгол улсад урт хугацааны визтэй, ажиллаж амьдардаг иргэд (хөрөнгө оруулагч, ажилчид, оюутан, гэр бүл гэх мэт) Солонгос улсад ирээд Ковид19-ны нөлөөгөөр Монгол буцаж чадахгүй байгаа иргэд их байна. Тиймээс эдгээр иргэдийг Монгол буцах боломж олгох талаар Элчин сайдын яаманд хүсэлт гаргах болно" хэмээн мэдэгджээ.
Энэхүү хүсэлт гаргах болсон шалтгаан нь сүүлийн үед Монгол улсын засгийн газар тусгай үүргийн онгоц нисгэж өөрийн ард иргэдээ татан авах болсонтой холбоотой бөгөөд мөн адил Монгол улсад ажиллаж амьдардаг Солонгос иргэдийг ялгаварлан үзэлгүй тусгай үүргийн онгоцоор татаж авах хүсэлт гаргахаар болсон байна.
Мөн Монгол явах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг 2 сарын 21-ныг хүртэл Монгол дахь Солонгос иргэдийн холбоо болон Монголд аж үйлдвэрлэл эрхэлдэг Солонгос иргэдийн холбооний э-майл хаягаар хүлээн авна гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: worldKorean