Цагаан сар ойртож буй энэ үед багасаж байсан Корона вирус дахин нэмэгдэж 400 давлаа.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр 10-ны өдрийн 00 цагийн байдлаар Солонгос улсад 444 тохиолдол бүртгэгдэж нийт 81.930 болсон байна.
Үүнээс 414 нь дотоодоос илэрсэн бөгөөд 30 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.
Дотоодоос илэрсэн Корона вирусны илэрцийг бүс нутгаар авч үзвэл Сөүл-169, Гёнги- 157, Инчон-18 тохиолдол илэрч төвийн бүсүүд нийт 83.1%-ыг эзэлж байна.
Хөдөө орон нутгийн хувьд Бусан-18, Дэгү-14, Гуанжу-14, Гённам-9, Ганвүон-9, Чүнбус-Чүннам-Жонбуг-Гёнбуг тус тус -2, Сэжун-Жоннам тус тус 1 тохиолдол бүртгэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosunbiz