Нийгмийн харилцаанд зай барих журмыг дагаж гарч буй өөрчлөлтүүд

2021-02-15 11:17

Өнөөдрөөс эхлэн Сөүл, Гёнги, Инчон зэрэг төвийн бүсүүдийн "Нийгмийн харилцаанд зай барих журам" 2-р шатруу шилжсэн бөгөөд дараах өөрчлөлтүүд гарсан байна.

  1. 5-аас дээш хүмүүс уулзахыг хориглосон хэвээр байгаа бөгөөд гэр бүлээрээ (ах дүүс, хүргэн бэр гэх мэт )уулзаж, гадуур хоол идэхийг зөвшөөрсөн байна. Гэвч аав ээж байхгүйгээр ах дүүсээр уулзах нь хориотой.
  2. Хоолны газар, кофе шоп, фитнесс зэрэг газрууд оройн 10 цаг хүртэл ажиллах боломжтой болсон бөгөөд дор бүрнээ вируснаас хамгаалах дүрэм журмыг биелүүлэх шаардлагтай.

Кофе шопын хувьд кофе, дессерт аван үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид 1 цагаас илүүгүй үйлчүүлэх гэнэ.

Фитнессийн хувьд хөлс гарсны дараа шүршүүрт орох боломжтой бөгөөд саун ашиглах боломжгүй.

  1. Караоке 10 цаг хүртэл ажиллах бөгөөд 5-аас доош хүнд үйлчилэх бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
  2. Клуб, баар зэрэг зугаа цэнгээний газрууд үүдээ нээсэн бөгөөд дотроо ширээ дамжиж танилцах, босч бүжиглэх зэргийг хориглосон байна.
  3. Сүм, хийдийн хувьд нийт хүний багтаамжны 20% цуглаж залбирал үйлдэх боломжтой бөгөөд том дуугаар залбирах, магтан дуулах зэргийг хоригложээ.
  4. Кино театр, РС, сургалтын төв, тоглоомын газар, гоо сайхны газар, том март, номын сан зэрэг газрууд цагийн хязгаарлалтгүй болжээ.
  5. Хурим найр, ажил явдал зэрэгт 100-гаас доош хүн оролцох боломжтой.

Энэхүү шаардлага журмыг зөрчсөн тохиолдолд хариуцагчийг 3 сая воноос доош, хариуцлаггүй хандагчийг 100.000 воноор торгох гэнэ.

Хөдөө орон нутгийн хувьд 1.5-р шатруу шилжиж, цагийн хязгаарлалтууд байхгүй болжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: YTN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх