Сөүл хотын цаг уурын албанаас өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш хүйтний эрч чангарах төлөвтэй байна хэмээн мэдэгдлээ.
Өглөөний температур -12 хэмээс доош байх магадлалтай бөгөөд температур огцом буурч, хүйтний эрч улам чангарч магадгүй тул огцом хүйтрэлээс урьдчилан сэрэмжлэхийг анхааруулж байна.
Өнөө өглөөний 9 цаг 50 минутын байдлаар нийт нутгаар үүлэрхэг, Кёнги мужийн зүүн хэсэг, Гангвон-до, Чунчён-д цагт 1мм орчим хур тунадас орсон байна.
Хөдөлгөөнт даралтын хөндийгөөр Солонгосыг дайран өнгөрдөг борооны үүлний бүс зүүн урагш цагт 40-60 км хурдтай явж байгаа тул үдийн орчим ихэнх нутгаар бороо орох төлөвтэй хэмээн цаг уурын албанаас мэдэгдлээ.
Өнөөдөр 15.00 цагаас өмнө Гангвон, Чунбук, Зүүн Жолла, Гёнсангийн баруун хэсэг, Чэжү-до арлын болон уулархаг нутгаар шиврээ бороотой байх бөгөөд Гангвоны уулархаг нутгаар цас унах төлөвтэй байна.
Бороо зогссоны дараа өдөртөө баруун хойд зүгээс хүйтэн агаар хүчтэй орж ирэн агаарын температур өмнөх өдрөөс 10 гаруй хэмээр буурч, салхи хүчтэй шуурна.
Тиймээс цаг уурын огцом хүйтрэлээс урьдчилан сэргийлж, дулаан хувцаслахыг анхааруулж байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: MBN 뉴스