65-аас дээш насны ахмадуудаа вакцинд хамруулахгүй

2021-02-15 15:56

Солонгос улсын Засгийн газраас 65-аас дээш насны өндөр настануудаа эхний ээлжинд хэрэгжих гэж буй Astrazeneca вакцины хэрэгжүүлэлтэнд хамруулахгүй байхаар шийдвэр гаргажээ.

Энэ сарын 26-наас эхлэн Улсын хэмжээнд хамгийн анхны вакцинжуулалтандаа 65-аас доош насны асрамжийн газрын болон асрамжийн төвийн ахмадуудаа хамруулахаар болжээ.

Анх нийт 780.000 ахмадыг хамруулахаар төлөвлөж байсан бөгөөд Засгийн газраас дахин шийдвэр гаргаж 65-аас дээш насны 500.000 ахмадыг түр хасаад 65-аас доош насны 272.000 ахмадыг хамруулахаар болжээ.

Мөн эмчилгээнд хамрагдаж буй нэн шаардлагатай 354.000 иргэдийг 3 сарын 8-наас эхлэн хамруулах гэнэ.

Хорио цээрийн бүсэд ажиллаж буй онцгой үүргийн 78.000 ажилчдыг 3 сарын 22-ноос эхлэн хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх