Ковид19-ын улмаас олон улсын нислэгүүд цөөрч, нислэгийн тасалбар захиалахад хүндрэл учир байгаа билээ.
Гэвч гадаад иргэдийн визний хугацааг сунгахад шаардагдах онгоцны билетийн захиалсан баримтыг хуурамчаар үйлдэж байсан 30 орчим насны иргэн баригджээ.
Тэрээр 9 сараас эхлэн 11 сар хүртэл нийт 104 Вьетнам иргэн буюу нийт 124 хуурамч баримт үйлдэж, хүн тус бүрээс 30.000 вон авч визний хугацааг сунгахад тусласан бөгөөд Вьетнам улсын 4 иргэнтэй хамтарч онлайн цахим хуудсаар зар тарааж байжээ.
Мөрдөн байцаалтын газраас мөн 10 сард 48 Хятад иргэний виз сунгахад тусалж, хуурамчаар онгоцны тасалбар үйлдэж байсан Хятад иргэнийг барьж байсан тухай мэдэгдэж, энэхүү хуурамчаар онгоцны тасалбар үйлдэх хэрэг нь их байж болзошгүй хэмээн үзэн, шалгаж мөрдөх ажиллагааг илүү өргөн хүрээнд хянаж, нарийн шалгах болно хэмээн мэдэгдлээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스