2 сарын 14-ны өдөр Гёнги мужийн Сүвүон хотын захиргаанаас тус хотод оршин суудаг гадаад иргэдэд зориулсан "Гадаад иргэдэд олгох яаралтай тусламж" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсоноо мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт Сүвүон хотод харьяалалтай ба 90 хоногоос дээш амьдарсан гадаад иргэд хамрагдах боломжтой гэнэ.
Уг тусламжинд эмнэлэгийн төлбөрийн тусламж, (Солонгос улсад байх хугацаандаа өвдсөн байх ба батлах эмчийн бичигтэй иргэд) -
Дундаж орлого 75%-аас доош иргэд, Хувийн өмч нь 118.000.000 воноос доош иргэд хамрагдах боломжтой бөгөөд эмчилгээний зардалд 1 хүнд хамгийн дээд тал нь 1 сая вон олгох гэнэ.
Амьдралын төвшин хүнд иргэдэд 400.000 вонын тусламж олгох ба шинээр амаржсан ээж буюу төрсөн хүүхдэд 500.000 вон, (ихэр хүүхдэд 800.000 вон) олгох гэнэ.
Энэхүү тусламжинд хамрагдахыг хүссэн иргэд Сүвүон хотын Гадаад иргэдийн халамжийн төв (외국인복지센터), Олон үндэстэн гэр бүлийн тусламжийн төв(다문화가족지원센터), Дэлхийн залуучуудын мөрөөдлийн төв (글로벌청소년드림센터) зэрэг төвүүдийн аль нэгэнд очиж бүртгүүлэх боломжтой аж.
Сүвүон хот нь 2019 оноос 7 дахь удаагийн сонгуулийн 100 амлалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын нэг нь энэхүү "Гадаад иргэдэд олгох яаралтай тусламж" хөтөлбөр бөгөөд өнгөрсөн оноос хойш нийт гадаад 31 өрхөд 19.000.000 воны тусламж үзүүлсэн байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 아시아뉴스통신