Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр 2 сарын 17-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад Корона вирусийн 621(Дотоодоос 590, гаднаас 31) тохиолдол бүртгэгдэж, Ерөнхий сайд Жон Сэ Гюн ард иргэдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журмыг идэвхитэй, сайтар сахихыг хүслээ.
Засгийн газар өнгөрсөн 15-ны өдрөөс "Нийгмийн харилцаанд зай барих дэглэм"-ийг бууруулсан бөгөөд энэ үе нь "Цагаан сар"-ын баяртай давхацсанаар дахин 600 хүрэхэд хүрлээ хэмээн үзэж байгаа аж.
Мөн ерөнхий сайд Жон " Үүрээр 5 цагаас эхлээд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулж байгаа баар, клубууд их байгаа бөгөөд маск зүүхгүй бүжиглэн цэнгэж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх журам, горимыг биелүүлэхгүй тохиолдол их байна. Мөн оройн 10 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах болсон архины газруудаар үйлчлүүлж буй иргэд үргэлжлүүлэн орон байр, дэн буудал зэрэгт архидан согтуурах явдал ч ихэслээ. Хорио цээрийн горимыг бууруулах болсон нь хувийн бизнес эрхэлдэг ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой болохоос сэтгэл амарч, хэнэггүй хандах шалтгаан биш юм" хэмээн хэллээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирэх 3, 4 сард илүү их хурдацтай тархалт явагдаж 4 дахь давалгаанд өртөх магадлалтай хэмээн үзэж байгаа бөгөөд ард иргэд өөрсдөө гол дүрд тоглож, вакцин тариандаа идэвхитэй хамрагдан, халдвар тархалтын дүрэм, журмыг сайтар сахих гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна хэмээн уриалж байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버 뉴스