Сөүл хотын Ганбүг дүүрэг 3 сараас эхлэн тамхины иш худалдаж авахаа мэдэгдлээ.
Энэхүү төсөл нь өнгөрсөн жилийн 1 сараас хэрэгжих ёстой байсан бөгөөд Ковид 19-ын нөлөөгөөр хойшлогдож дараа сараас хэрэгжихээр болсон байна.
Гудамжинд хаягдсан тамхины ишийг цуглуулж жинлүүлэн, хүндийн хэмжээгээр нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд үүний үр дүнд гол ус, далайруу урсан орох эрсдэлийг багасгах зорилготой ажээ.
Байгаль орчны яамны судалгаагаар өдөрт 12.460.000 орчим тамхины иш хаягдаж, энэхүү хаягдсан тамхины иш нь бохир усны хоолой болон борооны усанд урсан гол, далайруу орж усны экосистемийг алдагдуулж аюултай нөхцөл үүсгэж байна хэмээн үзэж байгаа гэнэ.
20 наснаас дээш Ганбүг дүүргийн иргэн л бол хэн ч оролцож болох бөгөөд 1г тамхины ишийг 10 воноор худалдан авах буюу 1 кг (10.000 вон) ба сард хамгийн дээд тал нь 30.000 вон авах боломжтой ажээ.
Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва болон Пүрэв гарагт дүүргийнхээ хороонд тушаах боломжтой бөгөөд Ганбүг дүүргийн засаг дарга Бак Гём Сү хэлэхдээ " Манай дүүргээс эхэлсэн энэхүү төсөл цаашид Сөүл хот төдийгүй улс даяар хэрэгжүүлээсэй гэж хүс байна" гэжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: MSN 뉴스