Монголчууд ажилладаг үйлдвэрийн нийтийн ариун цэврийн өрөөнд нууц камер байршуулж бичсэн 117 бичлэг илэрчээ.
Нэгэн үйлдвэрийн эрэгтэй эмэгтэй нийтийн 00-д камер байрлуулж, бичлэг хийж байсан Солонгос захирал (50 нас)-ийн шүүх хурал өнөөдөр болж 1 жилийн ял оноожээ.
Мөн 40 цагийн бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалт, эмчилгээнд албадан хамруулах бөгөөд хүүхэд, багачуудтай холбоотой байгууллагад ажиллах эрхийг 3 жилээр хориглосон байна.
Тэрээр Гёнги мужийн нэгэн үйлдвэрийн эзэн ба 2014 оны 3 сараас эхлэн дараа жилийн 2 сар хүртэл нууц бичлэг хийж байсан бөгөөд Монголчууд болон эмэгтэй ажилчдийн нийт 117 нууц бичлэг байсан нь илэрсэн байна.
Тэрээр өнгөрсөн жилийн 3 сард мөн адил нийтийн ариун цэврийн өрөөнд нууц камер суулгах гэж байсан буюу гадаад эмэгтэй ажилчинд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байжээ.
Мөрдөн байцаалтын албанаас тус хэрэгтнийг хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэхийн зэрэгцээ 2014 оноос эхлэн хийсэн хууль бус бичлэгээ устгахыг завдсан зэрэг хэргээр мөрдөн шалгаж, баталгаажуулснаар баривчилан ял оноосон байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스