18-ны өдөр Сөүл хотын эрүүл мэндийн албаны дарга Паг Юү Ми " Сүүлийн үед гадаад ажилчдын амьдардаг байрнаас Корона вирусын халдвар ихээр илрэх болсон учир нарийн шалгалт, шинжилгээ хийх шаардлагатай байна " хэмээн хэлжээ.
Гёнги мужийн Намяанжү хотын нэгэн пластикийн үйлдвэрийн 120 ажилтнаас Корона вирус илэрсэн бөгөөд үүний 110 нь 17 орны гадаад ажилчид байжээ.
Эдгээр ажилчид 3 давхарын 1-5 номерын өрөөнд хамтдаа амьдарч байсан байна.
Жуннам мужийн Ансан хотын бас нэгэн үйлдвэрийн ажилчдаас өнөөдрийг хүртэл 129 хүнээс Корона вирус илэрсэн байна. Энэхүү үйлдвэр нь контейнер дотор үйл ажиллагаагаа явуулдаг тул агаарын солилцоо явуулах боломжгүйгээс халаагчны халуун агаарт вирус улам идэвхижиж тархсан хэмээн үзэж байгаа гэнэ.
Тиймээс Сөүл хотын захиргаанаас Гадаад ажилчдын амьдрах орчин болон ажлын байрны нарийн шалгалт хийнэ хэмээн мэдэгджээ.
Сөүл хотод өнгөрсөн 15-ны өдрөөс 17-ыг хүртэл 3 хоногийн турш гадаад иргэдэд чиглэсэн шинжилгээ авах төв ажиллуулж, нийт 328 хүнээс шинжилгээ авсан бөгөөд 15-16-ны өдрийн шинжилгээний хариуны 212 нь сөрөг гарсан байна. 17-ны өдрийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: ChosunBiz