Цар тахлын журам зөрчсөн бичиг баримтгүй 21 Монгол иргэн баригджээ

2021-02-18 15:00

2 сарын 17-ны өдрийн байдлаар Хуасан хотын түр хамгаалах байранд нийт 21 Монгол иргэн саатуулагдаад байгаа гэнэ.

Эдгээр иргэдийн 16 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй бөгөөд халдварт өвчинөөс урьдчилан сэргийлж 5-аас дээш хүн цуглахгүй байх шаардлагыг зөрчсөн гэх шалтгаанаар баригджээ.

Цар тахлын үед Солонгос улсын засгийн газар хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан баривчлах ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд нийгмийн харилцаанд зай барих журмыг зөрчсөн, олуулаа нэг дор цугласан зэрэг мэдээллийн дагуу цагдаагийн хэсэг ажиллаж, бичиг баримтгүй иргэдийг цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалал үйлчилгээний төв

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх