Astra Zeneca вакцинд хамрагдан нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

2021-03-03 12:58

Корона вирусын эсрэг вакцинжуулалтын 6 дахь өдөр Гёнги мужийн Пёнтэг хотын 60 орчим насны иргэн, Гуяан хотын 50 орчим насны иргэн тус тус нас барсан тохиолдол бүртгэгджээ.

Корона вирусны эсрэг вакцинаас үүдэлтэй нас барсан тохиолдол анх удаа бүртэгдэж байгаа юм.

Гёнги мужийн эрүүл мэндийн төвийн мэдээлэлснээр Пёнтэг хотын асрамжийн газарт эмчлүүлж байсан А (63 нас) нь 2 сарын 27-ны үдээс хойш 2 цаг 30 минутанд AZ вакцин хийлгэсэн бөгөөд маргааш өдрийн 10 цаг 30 минут орчимд халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч эхэлсэн байна. Ийнхүү биеийн байдал улам хүндэрч 3 сарын 3-ны өглөө 10 цагийн орчимд нас баржээ.

Гуяан хотын асрамжийн газар эмчлүүлж байсан Б нь вакцинд хамрагдсаны дараа зүрхний хэм алдагдаж амьсгал боогдон түргэн тусламж авсан боловч тун удалгүй амьсгал хураасан байна.

Ерөнхий сайд өнөө өглөө Гамшиг аюулгүй байдлын эсрэг төв штабын хуралдаанаар " Бид 65-аас дээш насны ахмадууддаа AZ вакцинд хамруулах тухай түр хойш нь тавьсан байгаа бөгөөд дахин мэргэжилтнүүдтэй уулзаж зөвшилцөх хэрэгтэй байна" гэжээ

Э.Нарангарав

Эх сурвалж: 문화일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх