Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (3.3) боллоо.
Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан,
" Тавдугаар сарын 1-нээс хил нээх шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн цэгүүдэд ажилласан. Цаашдаа хил боомтын нэвтрэлтийг сайжруулах, хилийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн. Өнөөдөр засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан учраас холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж эхэлнэ" хэмээн мэдэгдэл хийлээ.
Мөн "Улаанбаатар хотод эрсдэл багасаагүй байна. Гэхдээ ЗГ, УОК-ын аль болох иргэдийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, зохих дэглэм журам, халдваргүйтэл ариутгалын асуудал дээр хү н бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ тал дээр анхаарч ажиллаж чадвал 5 сарын 1-нээс хилээ нээх боломжтой. Энэ эцсийн шийдвэр биш ч Засгийн газраас боломжтой бүх бэлтгэлийг хангаж ажиллана" гэжээ.
Э.Нарангарав