БНСУ-д Ковид19 вирусны эсрэг вакцинжуулалтын 1-р шат хэрэгжиж нийт 220.000 хүн хамрагдлаа.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлснээр өчигдөр буюу 3 сарын 4-ны өдөр шинээр вакцинд хамрагдсан 67.153 хүн байсан бөгөөд одоогийн байдлаар нийт 225.853 хүн вакцинд хамрагджээ.
Нийт AstraZeneca вакцинд 221.944 хүн, Pfizer вакцинд 3909 хүн хамрагджээ.
Сөрөг шинж тэмдэг илэрсэн 1578 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ дунд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, дотор муухайрах зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн 1558 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өчигдрийн байдлаар Дэжон хотод 1 хүн, Жонбуг мужад 2 хүн нас барж нийт 6 хүн вакцинд хамрагдсаны дараа нас барсан тохиолдол бүртгэгджээ.
Нас барсан хүмүүсийн нийтлэг шинж нь бүгд AstraZeneca вакцин хийлгэсний дараа бие нь эрс муудаж эхэлсэн бөгөөд суурь хууч өвчтэй байсан нь нөлөөлсөн байх магадлалтай гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа гэнэ.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд, "Эдгээр нас барсан иргэдийн шалтгаан нь вакцинтай хамааралгүй" хэмээн үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар шалтгааны албан ёсны мэдэгдэл гараагүй байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버 뉴스