Вакцинд хамрагдсан иргэдийг тусгаарлахгүй

2021-03-24 11:45

УОК-оос 4-р сард Солонгос-Улаанбаатар чиглэлийн нийт 7 нислэг хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд зарим нислэгүүд УОК, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яаманд хандахгүйгээр шууд вилетээ захиалаад энгийн горимын дагуу авиа компаниудад хандах боломж үүсч байгаа гэнэ.

Одоогийн байдлаар аль, аль нислэгүүд энгийн горимоор нисэх нь тодорхойгүй байгаа бөгөөд бүх иргэд 10 хоног тусгаарлан ажиглах байранд байх ба гарсны дараа 4 хоног гэрийн ажиглалтанд шилжих ажээ.

УОК-ын даргын 20-р тушаалаар дархлаажуулалтанд хамрагдсан буюу вакцин хийлгэсэн иргэдийг тусгаарлахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

БНСУ-ын хувьд одоогийн байдлаар Корона вирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан ч 14 хоног тусгаарлах журам хэвээр хэрэгжинэ гэсэн байр суурьтай байна.

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх