Солонгосын алдартай эмэгтэй комедиан Паг На Рэ(박나래)-д юу тохиолдов

2021-03-26 11:43

Солонгосын алдартай эмэгтэй комедиан Паг Нарэ(박나래) "Цахим орчинд бэлгийн чиг хандлагатай үг хэллэг хэлж, үйлдэл үзүүлсэн хэргээр" шүүмжлэлд өртөж, оролцдог нэвтрүүлгүүдээс нь түүнийг чөлөөлөхийг үзэгчид шаардаж байгаа гэнэ.

Тэрээр "Studio waffle" youtube сувгаар гардаг "Хэй Нарэ" (헤이나래) контентийн 23-ны өдрийн дугаараа "Сүүлийн үед моодонд орж байгаа тоглоомыг туршиж үзье" гарчигтайгаар хийсэн байна.

Энэхүү тоглоом нь сүүлийн үеийн хүүхдүүдийн хамгийн ихээр сонирхож тоглох болсон сунадаг резенин тоглоом бөгөөд хүүхдийн стресс тайлах, тайвшруулах зорилготой тоглоом ажээ.

Гэвч энэхүү тоглоомны эрэгтэй хувилбарыг Паг На Рэ туршиж үзэхээр студид гаргаж ирэн " Нөгөө юу нь байна гэж бодсон юмсан зэрэг элдэв үг хэлж, үйлдэл үзүүлэхээс гадна гарыг нь сунган хөлний завсараар нь гаргаж ирэн бэлгийн чиг хандлагатай үг хэллэг хэлсэн байна.

Энэхүү бичлэгийн талаар шүүмжлэл тэр даруйдаа газар авч тус студийн зүгээс тэр дор нь бичлэгээ устган үзэгчдээсээ уучлал хүссэн мэдэгдэл хийжээ.

Гэвч "Паг На Рэ өөрийн биеэр уучлалт гуйхгүй байна" зэрэг шүүжлэлүүд дуусахгүй байгаагаас гадна түүний хамгийн алдартай телевизийн нэвтрүүлгийн нэг болох "Би ганцаараа амьдардаг" (나혼자산다) нэвтрүүлгээсээ чөлөөлөхийг хүссэн коммент мессэжүүд үргэлжилсээр байна.

Харин Паг На Рэ өчигдөр буюу 25-ны орой инстеграм хуудсаараа дамжуулан өөрийн биеэр уучлалт гуйж мэдэгдэл хийсэн бөгөөд тэрээр " Юу гэж хэлэхээ мэдэхгүй нийлээд удлаа. Хэй Нарэ нэвтрүүлгээр дамжуулан ёс бус үйлдэл гарган үзэгчдээ тав тухгүй байдалд оруулсандаа гэмшиж байна. Цаашдаа хэлэх үг, хийх үйлдэл бүртээ анхааралтай хянамгай хандахаа амлаж байна. Та бүхнээсээ дахин уучлалт хүсье" гэжээ.

Энэхүү үйл явдлаас үүдэн Хэй Нарэ нэвтрүүлгийн бүх дугаарыг устгасан бөгөөд Паг На Рэ-г энэ контентоос чөлөөлснөө студийн зүгээс мэдэгдэж "Дахин өөр өнгө аястай, шинэлэг контентоор та бүхэнтэйгээ уулзая" гэжээ.

박나래 헤이나래에서.. - YouTube  

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх