Солонгос улсын Стратеги, Сангийн яамнаас өнгөрсөн 1 сард танилцуулсан "2020 оны татварын тухай хуулинд гарсан өөрчлөлт"-ийн дагуу энэ жил пивоны үнэ өсөх гэнэ.
Энэхүү татварын тухай хуулийн нэмэлт заалтанд пиво болон маколины татварыг нэмэгдүүлэх тухай тусгасан бөгөөд энэ заалтын дагуу 4 сарын 1-нээс пивоны татвар 1 литр дутамд 4.1 вон, маколины татвар 1 литр дутамд 0.2 вон өсөхөөр болжээ.
Солонгос улсад борлуулалтаараа 1-т ордог "OB" компанийн хувьд 330ml шилтэй пиво болон үйлчилгээний газруудаар борлуулагддаг лаазтай пивонуудынхаа үнийг нэмнэ гэдгээ мэдэгдлээ.
"OB" компаний нэрийн бүтээгдэхүүн болох CASS- 330ml пивоны үйлдвэрийн үнэ 11.53 воноор нэмэгдэх гэнэ.
1л CASS пивоны үйлдвэрийн үнэ 2.377.25-аас 2.409.67 болж 32.42 воноор нэмэгдэх бөгөөд 1.6 л пивоны үйлдвэрийн үнэ 3.794.71 воноос 3.846.46 болж 51.75 воноор нэмэгдэнэ хэмээн мэдэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: YTN news