БНСУ, Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх бодлогын хороо, 4 сарын 1-нээс эхлэн Корона вируснаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны дараа эмчийн бичиг актны шаардлагагүйгээр амрах боломж олгох тухай мэдээлэл хийлээ.
Вакцин хийлгэсний дараа 10-12 цагийн дотор сөрөг шинж илэрч буйг харгалзан үзэж маргааш нь амрах эрх олгож байгаа бөгөөд хэрвээ сөрөг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дахин нэг өдөр илүү амрах боломжтой гэнэ.
3 сарын 29-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад Корона вирус шинээр илэрсэн 384 тохиолдол бүртгэгдсэн бол Монгол улсад 575 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Э.Нарангарав