Ёндинпу дүүргийн "0" воны Маркет

2021-03-30 11:18

Сөүл хотын Ёндинпу дүүргээс Ковид19-ийн нөлөөгөөр хүндхэн нөхцөл байдалд байгаа дүүргийн ард иргэдийнхээ төлөө "0" воны маркетийг тус дүүргийн Foodbank,market-ийн 3 салбарт нээжээ.

Foodbank нь нэн ядуу болон амьдралын түвшин доогуур ард иргэдэд үйлчлэхэд чиглэсэн байдаг бол "0" маркетийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй бүх хүн үйлчлүүлэх боломжтой.

Ажлын цагийн хуваарь нь Даваа-Баасан 10:00-17:00 бөгөөд нэг хүн сард 1 удаа үйлчүүлэх ба нэг удаа үйлчлүүлэхдээ 30.000 вон хүртэлх 4 төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой гэнэ.

Энэхүү маркетад будаа, гоймон, хоол хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн, ахуйн бүтээгдэхүүн болон хувцас хэрэгсэл хүртэл байгаа аж.

Мөн сайн дураар өөрийн хэрэглэдэггүй бүтээгдэхүүн болон илүү гарсан хүнс хэрэглээний бүтээгдэхүүнээ энэхүү газар хандивлаж болох боломжтой тул тус дүүргийн иргэд сайхан сэтгэлийн үүднээс маркетийн нэр төрлийг улам олшруулахад гар бие оролцох байгаа гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин настай, ирж үйлчлүүлэх боломжгүй хүмүүст Халамж, үйлчилгээний төвөөс сайн дурийн баг бүрдүүлж "Сайн хөрш" нэртэй хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.

Ёндинпу дүүргийн засаг дарга Чэ Хён Ил " Хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хэн ч чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорихын зэрэгцээгээ нэн шаардлагатай тусламж хэрэгтэй хөршийгөө тусламж авахад нь туслахад дүүргийн ард иргэд туслаж, дэмжихийг хүсч байна. Нэг хүнийг ч болов гэдэс өлсөх зовлонгоос ангижируулахын төлөө бид хичээнгүйлэн ажиллах болно" гэжээ.

 

"0" Маркетийн 3 салбарын хаяг:

1-р салбар: 영등포구 선유동1로 80 영등포구청 별관,

Утас: 02-2632-1377

2-р салбар: 영등포구 도신로54길 9-17

Утас: 02-843-1377

3-р салбар 영등포구 신길로8길7,

Утас: 02-846-1377

Жич: Энэхүү маркетаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч очих шаардлагатай.

Э.Нарангарав

Эх сурвалж: 국민일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх