Сөүл хотын Сэжунрү иммигрэйшн, Монголчуудын визний асуудалд анхаарал хандуулна

2021-03-30 12:01

Өчигдөр буюу 29-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах БНСУ-ын Сөүл хотын Сэжунрү (세종로출장소)иммигрэйшний даргатай уулзжээ.

Уулзалтын үеэр цар тахлын хүнд үед эх орон руугаа буцаж чадахгүй байгаа хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан иргэд болон аяллын, богино хугацааны визээр ирсэн ч хил хаагдсантай холбоотойгоор явах боломжгүй байгаа иргэдийн асуудлыг хөнджээ.

 ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах дээрх шалтгаан бүхий иргэдийн визний сунгалт, оршин суухтай холбоотой зөрчил, торгууль зэрэг асуудлуудад хуулийн хүрээнд уян хатан хандаж, ойлгож дэмжлэг үзүүлж байхыг хүссэн байна.

Сэжунру иммигрэйшний дарга тус иммигрэйшнд хамааралтай Түндэмүн, Монгол тауны орчимд Монголчууд олноороо оршин суудгийг яриандаа онцлон дурдаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх