Зайлшгүй шаардлага гарсан үед Бөхийн өргөөнд ор дэлгэж, шилжүүлнэ

2021-03-30 12:26

Монгол улсад сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 8070 болжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 404 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 77 тохиолдол бүртгэгджээ.

Нийт эмчлэгдэж байгаа 1776 хүнээс

  • 1486 хүний бие хөнгөн
  • 250 хүний бие хүндэвтэр
  • 31 хүний бие хүнд
  • 11 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар 290108 хүнийг вакцинжуулсан бөгөөд вакцины тархлаа тогтох хугацаа 6-8 сар аж. 

"Сүүлийн үед хүнд болон нэн хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед Бөхийн өргөөнд ор дэлгэж, шилжүүлнэ" хэмээн мэдэгджээ.

Одоогоор 2100 ор байгаагаас 1700 орон дээр хүн эмчлүүлж  байгаа бөгөөд хөнгөн халдвартай хүмүүс гэрээр эмчлэгдэж байгаа тул эмнэлгийн ачаалал буурна хэмээн үзэж байгаа аж.

Монголд илэрч буй халдваруудын 85 хувь нь хөнгөн тусч байна.

Э.Нарангарав

Эх суралж: ЭМЯ

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх