Намяан брэндийн бүтээгдэхүүнээс татгалзаж эхэллээ

2021-04-20 10:45

Намяан (남양유업) брэнд нь өөрсдийн худалдаанд гаргадаг Фүлгарис (불가리스) сүүн бүтээгдэхүүнээ Корона вирусыг эсэргүүцэх чадвартай хэмээн энэ сарын 13-нд худал мэдээлэл тарааснаас болж Солонгосын ард иргэд Намяан брэндийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахад хүрээд байна.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Засгийн газраас судалгаа шинжилгээ хийсний үр дүнд корона вирусыг эсэргүүцэх ямарч нөлөө байхгүй хэмээн албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Намяан брэндийн хүнсний болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг бага насны хүүхдүүд ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд ийнхүү худал мэдээлэл хийж борлуулалтаа нэмэгдүүлэх болсонд ард иргэд, эцэг эхчүүд эсэргүүцэл илэрхийлэн цаашид энэхүү брэндийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж эхэлжээ.

Мөн Сэжүн хот дахь Намяан брэндийн фүлгарис тарагны үйлдвэрт хүнсний бүтээгдэхүүний шошго, сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж 2 сарын турш үйлдвэрийг хаах арга хэмжээ авсан байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 중앙일

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх