БНСУ-д 90 хоногоос дээш оршин сууж буй гадаад иргэд Солонгос улсын иргэдтэй адил журмын дагуу Корона вирусны эсрэг вакцинд хамрагдах шийдвэр гарсан бөгөөд энэ 4 сараас ирэх 6 сар хүртэл 75-аас дээш насны иргэд вакцинд хамрагдах бүртгэл хийлгэх аж.
Бүртгэлийг оршин сууж буй газрынхаа хороо буюу иргэдэд үйлчлэх төв (주민센터)-д очиж бүртгүүлэх бөгөөд вакцинаа ойролцоох вакцинжуулах төвд очиж хийлгэх ба вакцин хийлгэх хугацаа нь тус бүс нутгаас хамааран харилцан адилгүй байх гэнэ.
75-аас дээш насны иргэдэд Pfizer/BioNTech Covid-19 вакцинийг 21 хоногийн хугацаатай 2 удаа хийх бөгөөд бүртгэл харьяалалгүй гадаад иргэд эрүүл мэндийн төвөөс түр бүртгэлийн дугаар авч вакцинд хамрагдах боломжтой ажээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Орчуулгын Данүри төв