Тэгбэ хүргэлтийн үнэ 200-300 воноор нэмж магадгүй

2021-04-21 11:52

Өнөөдөр буюу 20-ны өдөр Зам тээврийн яамнаас "Тэгбэ шуудан хүргэлтийн хэт их ачааллын эсрэг арга хэмжээ авах зөвшилцлийн бодлогын хороо"-той хуралдан хүргэлт үйлчилгээний үнэ тарифын талаар бодиттой арга замыг хайх талаар зөвшилцлөө.

Энэхүү хуралдаанаар Зам тээврийн яам хүргэлт үйлчилгээний үнэ тарифыг 1 хайрцаг тутамд 200-300 воноор өсгөх санал оруулжээ.

Энэхүү үнэ өсгөх шалтгаан нь Корона вирусны нөлөөгөөр тэгбэ хүргэлт үйлчилгээний тоо эрс нэмэгдэж, ачаалал ихэссэнтэй холбоотойгоос гадна ялган ангилах ажлын асуудлыг шийдэж чадахгүй байгаатай хамааралтай юм.

Энэхүү саналыг тэгбэ хүргэлт үйлчилгээний компаниуд дэмжиж, санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд 5 сарын сүүлээр гэхэд үнэ тарифыг өсгөх талаарх эцсийн шийдвэр гаргах ажээ.

Гэвч одоогийн байдлаар Солонгосын №1 хүргэлт үйлчилгээний CJ-Korean Express энэ сараас эхлэн албан байгууллагын үйлчилгээний тарифаа нэг ширхэг тутамд 1850 вон болгон 250 воноор нэмжээ.

Мөн өнгөрсөн сард Lotte Global Logistics компани мөн адил албан газрын үйлчилгээний тарифаа 150 воноор нэмж 1900 вон болгосон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: MSN news

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх