Ковид19-с шалтгаалан нутаг буцаж чадахгүй иргэд ажил эрхлэх тухай

2021-04-22 12:56

Корона вируснаас болж улирлын чанартай болон хөдөө аж ахуй, загас ан агнуурын ажилд гадаад ажиллах хүчин оруулж ирэх хүндрэл үүсч байгаа билээ.

Нөгөө талаар Солонгос улсад оршин сууж буй визний хугацаа нь дуусч байгаа болон нутаг буцах онгоцны билет олохгүй асуудалтай байгаа гадаад иргэд ч нилээдгүй байгаа юм.

Тиймээс Солонгос улсын засгийн газраас Корона вируснаас үүдэн нутаг буцаж чадахгүй байгаа иргэд болон 2020 оны "Хууль бус иргэдийг өөрийн хүсэлтээр нутаг буцаах бодлого"-д хамрагдан, дахин орж ирсэн зэрэг гадаад иргэдийг улирлын чанартай ажил хийхийг хүлээн зөвшөөрч түр оршин суух виз олгохоор болсон байна.

Энэхүү бүртгэлд 19-с дээш насны хууль ёсоор оршин сууж буй гадаад иргэд хамрагдах бөгөөд дараах иргэд хамрагдах боломжгүй гэнэ.

  1. Нутаг буцах хүсэлтээр визээр сунгаж байгаад визний хугацаа хэтэрсэн тохиолдолд
  2. Ковид19 бус өөр шалтгаанаар визээ сунгуулсан иргэд
  3. Орон нутгийн захиргаагаар дамжуулалгүй хувиараа аж ахуйн байгууллагатай шууд гэрээ хийсэн тохиолдолд
  4. Дотоодын ямар нэгэн хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд
  5. F3 болон F1 визтэй иргэдийн визний хугацаа 1 сараас доош үлдсэн тохиолдолд гэх мэт.

 

2021.3.2.-2022.3.31. хүртэл ажил эрхлэх боломжтой бөгөөд ажил эрхлэх гэрээг хамгийн багадаа 1 сар хамгийн ихдээ 5 сараар хийх гэнэ.

Гэрээний хугацаа дууссан тохиолдолд дахин сунгах, боломжтой бөгөөд цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүрээр тогтоож, шаардлагатай бол амьдрах байрыг тухайн аж ахуйн байгууллагаас хариуцан олгох юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүссэн Ковид19-с болж нутаг буцаж чадахгүй байгаа иргэд тус дүүрэг(орон нутаг)-ынхаа захиргаанд өргөдөл гаргаж бүртгүүлснээр ажил олгох эрх өгөх бөгөөд E-9 визтэй иргэд хөдөлмөр эрхлэлтийн төвөөр дамжуулан хүсэлтээ гаргах гэнэ.

Холбогдох хаяг болон утасны дугаарыг хавсаргав

 

 

Э.Нарангарав

Эх сурвалж: hikorea.go.kr

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх