Солонгос, аялагчдаа хүлээн авахаар бэлдэж эхэллээ

2021-04-22 14:37

Ковид19-ын нөлөөгөөр аялал жуулчлалын хөл тасарч, нисэхийн салбар нилээдгүй хүнд байдалд байгаа билээ. Гэвч Солонгос улс нөхцөл байдалдаа дасан зохицон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, сэргээхээр судалгаа хийн бэлтгэж эхэлжээ.

Энэ сарын 21-ны өдөр Нисэхийн салбарын холбогдох байгууллагын мэдээлэлснээр, Инчон нисэх буудал нь гадаадын аялагчдыг хүлээн авах бөгөөд онгоцноос буусны дараа шалган нэвтрэхээр дамжин орж ирэхгүйгээр цаана байрлах үзвэр үйлчилгээний газруудыг танилцуулан аялуулах "Нэвтрэхгүй аялах" хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал дэвшүүлсэн байна.

Инчон нисэх буудлын 1, 2 дугаар терминалаас тусгай хүлээлтийн заалыг бүхэлд нь жуулчдад зориулан тохижуулан үзвэр үйлчилгээ, тоглолт зэргийг үзэх боломжтой орчин бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ нь Корона вирусын тархалт багатай мөн 3 цагийн дотор нисч ирэх боломжтой Тайван, Сингапур зэрэг орны аялагчдыг хамрахаар төлөвлөж байгаа бөгөөд аялагчид онгоцноос буухаас өмнө агаар дээрээс онцлох аялал жуулчлалын газруудыг үзэж сонирхон буусны дараа нисэх буудал доторх дэлгүүр хэсч худалдан авалт хийх зэрэг аялалыг хийх боломжтой ажээ.

Мөн цаашид Европын вакцинд бүрэн хамрагдсан орны аялагч нарыг хүлээн авч хилээр нэвтрүүлэн, аюулгүй байдлыг хангасан тодорхой аялалын маршрутыг санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх