Хүнс, эмийн аюулгүй байдлын яам, 23-ны өдөр Корона вирусыг өөрсдөө илрүүлж болох SD,Biosensor болон Humasis компаниас гаргасан 2 төрлийн “Ковид19 тест”-ийг хүлээн зөвшөөрч худалдаанд гаргахаар болжээ.
Энэхүү Ковид19 тест нь 15 минутын дотор хариу гарах бөгөөд өндөр нарийвчлалтай тест биш тул анхан шатны туслах хэрэгсэл болгон ашиглах боломжтой юм.
Хүнс эрүүл мэндийн яам, “ Энэхүү хоёр бүтээгдэхүүн нь Ковид19 цар тархалтын аюултай энэ үед заавал мэргэжилтэнгээр бус өөрсдөө хялбар аргаар тест хийж вируснаас сэргийлж болох туслах арга хэрэгсэл бөгөөд олон төрлийн шинжилгээний арга замуудыг хэрэгжүүлж энэхүү вируснаас ангижрахын тулд өөрийгөө шалгах энэхүү бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөн энэхүү бүтээгдэхүүн нь Ковид19 вирусны халдварын шинж тэмдэгийг бүрэн баталгаажуулахгүй зөвхөн туслах хэрэгсэлээр ашиглах тул нарийн баталгаатай шийдвэрийг эрүүл мэндийн салбар, эмч нар гаргах юм.
Энэхүү өөрийгөө шалгах “Ковид19 тест” бүтээгдэхүүн нь дараа сараас эхлэн эмийн сангууд болон онлайнаар худалдаалагдаж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: MSN