Гёнбуг муж, “5 хүнээс дээш цуглахыг хориглох” журмыг цуцлахаар боллоо.

2021-04-23 14:26

Гёнбуг мужийн 12 бүс нутаг энэ сарын 26-наас эхлэн “5 хүнээс дээш цуглахыг хориглох” журмыг цуцлахаар болжээ.

Гёнбуг нь энэхүү журмыг цуцалсан анхны муж бөгөөд нийт 23 хот, дүүрэгтэйгээс 12 дүүрэгт хөл хорионы журмыг цуцлаж, хэвийн байдалд оруулахаар болжээ.

Үүнд: Гүний (군위), Исон (의성), Чонсун (청송), Ёняан (영양), Ёндог(영덕), Чонду(청도), Гурён (고령), Сонжу (성주), Ёэчон (예천), Бунхуа (봉화), Үлжин(울진), Үллин (울릉)

Мөн дээрх дүүргүүд нь өөрсдийн сайн дураар 9 хүнээс дээш уулзалт цуглааныг хориглох, сүмийн итгэгчид уулзаж бөөнөөрөө хоол идэх, хамт хонох зэрэгт хязгаар тогтоон хориглох боломжтой бөгөөд хоолны газар, кофешоп зэрэг үйлчилгээний газрууд хорио цээрийн дэглэмээ мөрдөж ариутгалаа цаг тухайд нь хийхийг анхаарууллаа.  

Э.Нарангарав

Эх сурвалж: 중앙일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх