БНСУ-ийн З.Г, өнөөдөр буюу 26-ны өдрөөс 5 сарын 2 хүртэл 7 хоногийг хугацаатай Ковид19-өөс сэргийлэх хорио цээрийн тусгай менежментийн 7 хоног болгож зарлалаа.
Энэхүү долоо хоногийн турш төрийн албан хаагч, олон нийтийн салбарын ажилчид нийллэг, ажлаас гадуурх уулзалт цуглаан зэргийг хориглож, гэрээсээ ажиллах болон цаг зөрүүлэн ажиллах журмыг илүү өргөн хүрээнд хамруулахыг үүрэг болголоо.
4 сарын 26-ны 00 цагийн байдлаар Корона вирус илэрсэн 500 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас баржээ.
Энэ нь амралтын өдрүүд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа бөгөөд энэ долоо хоногт Корона вирусын хавьтагчийн тоо 800 давах магадлалтай хэмээн мэргэжилтэнгүүд үзэж байгаа аж.
Тиймээс хорио цээрийн дүрэм журмаа улам чангаруулахын зэрэгцээгээр ард иргэдээ илүү хариуцлагатай байхыг анхаарууллаа.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosun news