Маргааш Монголын шороон шуургатай

2021-04-27 13:36

Цаг уурын албаны мэдээлэлснээр өнөөдөр үдээс хойшоос эхлэн шөнийн турш Жоннам мужийн зүүн хэсэг, Гённам мужийн өмнөд эрэг, Жэжү арлын зарим хэсгээр бороотой байх бөгөөд төвийн хэсэг болон Ганвон мужийн Ёнсо, Чүнчон муж, Жонбуг мужид маргааш өглөөнөөс эхлэн бороо орох төлөвтэй байна..

Мөн борооны дараа шороон шуурга шуурах бөгөөд цаг уурын албаны мэдээллэж буйгаар өчигдөр Монголд үүссэн говийн элсэн шуурга баруун хойноос салхилах сулхинд туугдан маргааш Солонгост орж ирэх магадлал өндөр байна гэжээ.

Маргааш өглөө Сөүлд 12 градус дулаан, нийт нутгаар 10-15 градус дулаан байх бөгөөд өдөртөө Сөүл хот 17-25 градус буюу өнөөдөртэй ижил температуртай байх гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: KBS news

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх