Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчний "Oscar Swagbag"

2021-04-27 16:17

2021 оны 3 сарын 3-нд нээлтээ хийсэн "Минари" буюу "Яншуй" уран сайхны киноны эмэгтэй гол дүр Юн Ёо Жон энэ жилийн 93 дахь удаагийн "Оскарын наадам"-аас туслах гол дүрийн эмэгтэй шагналыг хүртлээ.

Солонгос улсад анх удаа, Азид 63 жилийн дараа 2 дахь удаагийн Оскорын шагналыг авчирсан гайхалтай эмэгтэй бол 1947 онд Гёнги мужид төрсөн 74 настай Солонгос улсын алдарч жүжигчин юм.

Оскарын шагналыг дагалдуулж мөнгөн шагнал олгодоггүй ч 228.000.000 воноор үнэлэгдэх "Oscar Swagbag"- ээр шагнагджээ.

Энэхүү "Oscar Swagbag" нь Оскароос өгдөг шагнал биш бөгөөд энтертайнмент маркетингийн компаниас 2000 оноос хойш өгч буй шагналт байрны бэлэг юм.

Өнгөрсөн жил 89.000.000 воны үнэ бүхий бүтээгдэхүүнүүдийг багцалсан Swagbag-т алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт, алтан үзэг, шээсний шинжилгээний эрхийн бичиг, зэрэг багтсан байжээ.

Энэ жил шарталтын эсрэг витамин, цэвэр алтан электрон тамхи, нойргүйдлыг хэмжих тууз, өөх соруулах эрхийн бичиг, гэх мэт багтжээ.

Мөн Шведийн хамгийн үнэтэй зочид буудалд амрах эрхийн бичиг хүртэл багтсан байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх