Вакцинд бүрэн хамрагдсан иргэд 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөнө

2021-04-28 13:57

БНСУ-ын ЗГ, Ковид19-өөс сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ тусгаарлалтын 14 хоногоос чөлөөлөх болсноо өнөөдөр мэдэгдлээ.

5 сарын 5-ны өдрөөс эхлэн Солонгос улсад Ковид19 вакцинд бүрэн хамрагдан иргэд гадагшаа аялалаар явах, ирэх үедээ шинжилгээний хариу сөрөг бөгөөд элдэв шинж тэмдэг илэрээгүй тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй болох шийдвэр гарсан байна.

Гэсэн хэдий ч Өмнөд Африк, Бразил зэрэг шинэ вирус илэрсэн орнуудад зорчсон иргэд тусгаарландах журмаа мөрдөх гэнэ.

Мөн вакцинд бүрэн хамрагдсан иргэд Корона вирустай иргэнтэй ойр байсан, хавьтагч болсон тохиолдолд шинжилгээ өгч, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд өөрийгөө тусгаарлахгүй байх ба 14 хоногийн турш 2 удаа заавал шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Ковид19-ын вакцинд бүрэн хамрагдсан гадаад иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд эх сурвалжаас үзвэл "Солонгос улсад вакцинд бүрэн хамрагдсан иргэд гадаадруу аялалаар явах болон орж ирэхдээ..." хэмээн заасан байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: News1

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх